Enter your keyword

“ТАТАХ ХҮЧ” ХХК-ИЙН БАРИЛГЫН ОНЦЛОХ 5 ТӨСӨЛ

“ТАТАХ ХҮЧ” ХХК-ИЙН БАРИЛГЫН ОНЦЛОХ 5 ТӨСӨЛ

“ТАТАХ ХҮЧ” ХХК-ИЙН БАРИЛГЫН ОНЦЛОХ 5 ТӨСӨЛ

Манай компани 2006 оноос барилгын зураг төслийн үйлчилгээ явуулж эхэлснээс хойш барилгын иж бүрэн зураг төсөл, интерьер, экстерьерийн зураг төсөл, ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлт, барилгын зөвлөх үйлчилгээ болон техникийн хяналт гэсэн үндсэн чиглэлээр захиалагчийнхаа сэтгэлд нийцүүлэн хийж гүйцэтгэсээр байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэд хэдэн томоохон төслүүд дээр ажиллан амжилттай хүлээлгэн өгсөн. Бид өөрсдийн хамтран ажилласан төслүүдээс 5 төслийг онцлон хүргэж байна.

1.Шангри-Ла Улаанбаатар хотын таван одтой зочид буудлыг 2-р шатны дараах барилгын зураг төслийн дотоодын зөвлөх үйлчилгээ болон барилга угсралтын бүх шатанд зохиогчийн хяналт дээр ажиллав. /2012-2016/
24 давхар – Оффисын цамхаг
34 давхар – Үйлчилгээтэй орон сууцны цамхаг
5 давхар – Худалдаа үйлчилгээний хэсэг

b1

2.Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ханбумбат нисэх буудлын барилга байгууламжийн зураг төслийг боловсруулж, зохиогчийн хяналтыг хийн улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл захиалагч, гүйцэтгэгч нартай хамтран ажиллаж шаардлагатай зөвлөгөө зөвлөмжөөр ханган ажилласан.

Энэхүү нисэх буудал нь Олон Улсын Иргэний Нисэхийн стандарт шаардлагад нийцсэн барилгын төлөвлөлттэй, экстерьер интерьерийн шийдэлд Монголын уламжлалт өв соёлын элементүүдийг тусгасан цогцолбор барилга юм. /2012/

b2

3.Улаанбаатар хотын Хөшигтийн Хөндийд баригдах “Олон Улсын Нисэх Буудал”-ын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах төслийн хүрээнд барилгын техникийн зураг төслийг боловсруулсан. /2009-2010/

b3

4.“Худалдаа Хөгжлийн Банк”-ны өргөтгөл рестораны барилгын ажлын зураг төслийг боловсруулж, барилга угсралтын ажлын явцад зөвлөх үйлчилгээ болон хяналтыг хийх үүргийг гүйцэтгэн хамтран ажиллаж байна. /2015-2016/

b4

5.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 784 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын эскиз, ажлын иж бүрэн зураг төслийг боловсруулан, улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл захиалагч, гүйцэтгэгч нартай хамтран ажилласан. /2012/

b5

No Comments

Post a Comment

Your email address will not be published.