Enter your keyword

ГЕОФИЗИК СУДАЛГАА, ХАЙГУУЛ

ХҮНДИЙН ХҮЧНИЙ СУДАЛГАА

Талбайн хүндийн хүчний зураглал нь хурдас, чулуулгийн нягтын өөрчлөлтийг хэмжиж, судалгааны талбайн структурын зураглал, хучаас хурдсын зузаан, суурь чулуулгийн гүний хэмжээг тодорхойлоход ач холбогдол өндөр аргачлал юм. ХҮНДИЙН ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭЭ

СОРОНЗОН ОРНЫ СУДАЛГАА

Дэлхийн соронзон орон дээр үндэслэгдсэн судалгаа бөгөөд геологийн далд бүтэц (антиклиналь, синклиналь, бүнхэр бүтцүүд болон хотгорууд)-ийг судлах, тектоник эвдрэл хагарал (босоо, хэвтээ шилжилт, хагарал) мөрдөх, төмрийн болон полиметаллын хүдэржилтийн бүсийн хайгуул, инженер геологи, гидрогеологийн улирлын болон мөнхийн цэвдэг, гэсэлт гулсалтын бүс, ан цав болон шохойжсон бүс, дарагдсан хөндий, устай үе давхарга, түүний эрдэсжилт зэрэг ажилд хэрэглэж байна. Бид судалгаандаа Канад улсад үйлдвэрлэсэн өндөр нарийвчлал бүхий GSM фирмийн Протоны магнетометрүүдийг ашигладаг.

ЦАХИЛГААН ХАЙГУУЛ

Дэлхийн царцдасын геологийн тогтоц, ашигт малтмалын ордын эрэл, хайгуулын ажилд өргөн хэрэглэгддэг геофизикийн аргуудын нэг бол цахилгаан хайгуулын арга юм. Цахилгаан хайгуулын Өдөөгдмөл туйлшралын аргыг металл АМ-ын хүдрийн биетийн эрэл хайгуулд, сульфидын болон бал чулуу, нүүрс, зураглалын ажилд геологийн зүсэлтийг нарийвчлан судлах, ус агуулсан үе чулуулгийг ялгахад газрын доорхи усны түвшинг тодорхойлох зэрэг ажлуудад хэрэглэнэ. өдөөгдмөл туйлшралын арга хүдрийн биетүүдийн эрэл хайгуулын ажилд өргөн хэрэглэхийн зэрэгцээ судал, шигтгээ, судланцар-шигтгээ хэлбэрийн хүдрийн биетийг эрэхэд өргөн хэрэглэнэ.Түүнчлэн эсэргүүцлийн судалгааг усны болон нүүрсний хайгуулд өргөн ашигладаг. Энэ судалгаанд хээрийн цахилгаан хайгуулын бүх аргыг хэмжиж чаддаг 10 сувгаар зэрэг хэмжих боломжтой Elrec Pro хүлээн авагчийг ашиглаж байна. Түүнтэй хослон IP трансмиттер ажиллах ба бид Америкт үйлдвэрлэсэн GDD трансмиттерийг ашигладаг. АРГАЧЛАЛ

ГЕОРАДАРЫН СУДАЛГАА

Георадар нь зарим металл биш орчинд (жишээ нь: хөрс, ус, барилга г.м) металл болон металл биш биет болон цэгийг илрүүлэн загварчилдаг.. Георадарын үйл явц нь өөр өөр хувийн багтаамжтай дундаж заагаас ойсон радио долгионы чадварт тулгуурлаж 100-1000 МГц ийн хязгаарт болон 1-5 нано секунд үргэлжлэх хугацаатайгаар шинжилгээ хийдэг. Эдгээр дохионууд нь өргөн хүрээтэй бөгөөд хүлээн авагчын систем нь 50-1500 МГц ийн зурвас шаарддаг. ГЕОРАДАРЫН ХЭРЭГЛЭЭ

ГЕОФИЗИКИЙН ӨГӨГДӨЛ БОЛОВСРУУЛАЛТ

Олон жилийн дадлага туршлага бүхий мэргэшсэн инженер техникч хамт олны хээрийн судалгааны материалд тулгуурлан геофизик өгөгдлийн боловсруулалтыг дэлхийн жишигт хүрэхүйцээр хийж гүйцэтгэж байна. Геофизик өгөгдлийн боловсруулалтын ажлыг ГРАВЕР, ГРАНИК, Geosoft 7.0.1, Surfer 9 зэрэг мэргэжлийн зориулалттай болон хэрэглээний зориулалттай программууд ашиглан хийж тайланг зохиохдоо юуны түрүүнд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахыг урьдал болгодог учраас анхдагч материалын бүрдэлт, тоон мэдээллийг иж бүрэн оруулах зорилго тавидаг билээ. <div></div>

ХАЙГУУЛЫН ГЕОФИЗИКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Царцдасын геологийн тогтцыг ашигт малтмалын эрэл хайгуулын чиглэлээр тэдгээрийн физик шинж чанар дээр тулгуурлан судалдаг. Геологи уул уурхайн хайгуулд геофизикийн аргуудыг хамгийн өргөн ашигладаг.

НАЙДВАРТАЙ

Бид харилцагчдын сэтгэл бүрэн нийцсэн чанартай хайгуулын судалгааг боловсруулж өгдөг.

БАТАЛГААТАЙ

Олон улсын баталгаажсан орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр судалгааг хийж гүйцэтгэдэг

ТУРШЛАГАТАЙ

Бид олон жилийн тэргүүн туршлагатай мэргэжлийн хамт олонтой

ХАРИУЦЛАГАТАЙ

Хариуцлагатайгаар төлөвлөгөөний дагуу, баталгаатай судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэнэ.

МЭРГЭШСЭН

Мэргэжлийн хамт олон судалгаа, шинжилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг

ЧАНАРТАЙ

Захиалагч, харилцагчдын сэтгэл ханамжтай байдал бидний зорилт

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Бид хайгуулын ажилдаа АНУ-ын Texas Instruments, Канад улсын Scintrex, GEM Systems, Франц улсын IRIS Instruments, ОХУ-ын Логис, Матис-М фирмийн багаж тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна.

ЦАХИЛГААН ХАЙГУУЛ

Төрөл: Хүлээн авагч Methods: EM (Resistivity, IP) Хэмжээ: 31x21x21 cm Жин: 6 kг Температур: -20°C to +70°C Үйлдвэрлэсэн: IRIS Instruments (Франц) Гаднаас оруулах хүчдэл: 15В Алдаатай хэмжилт: 0.2 % Туйлжилт: 0.6 % алдаатай Цонх хэмжилт: 20 цонхоор Хэмжих горим: 2,4,6,8 сек Төлөөлөх эсэргүүцэл болон өдөөгдмөл туйлжилтийг хэмжинэ

Хамгийн ихдээ 10 А хүртэл тог гаргах хүчин чадалтай Поль-диполь болон бүх төрлийн аргад ашиглах боломжтой Хүлээн авах: Гаднаас 240в хүртэл хүлээж авах Гадагшаа гаргах: 150-2400в хүртэл өсгөх хүчин чадалтай Дэлгэцэн дээрээ гаргаж буй тог болон газардуулгын эсэргүүцэлийг үзүүлнэ Ажиллах орчин: (+ 65 -40 ) градуст ажиллах боломжтой Геологийн хэцүү нөхцөлд зохицсон Дангаараа 3600W бол хосоороо 7200W 32 кг жинтэй ,20 X 40 X 27 см хэмжээтэй Мастер слев: Холбогдож ажиллана Өсгөх боломжтой хүчдэл: 150 V, 180 V, 350 V, 420 V, 500 V, 600 V, 700 V, 840 V, 1000 V, 1200 V, 1400 V, 1680 V, 2000 V, 2400 V Халсан үед автоматаар унтрах санамжтай Алдааны үед асах бүх анхааруулгын гэрэлтэй

МАГНЕТОМЕТР

Бодит цаг, график дэлгэцтэй Үйлдлийн систем: Олон үйлдэлт Мэдрэх чадвар: 0.015 нТл/Hz Үнэмлэхүй алдаа: +/- 0.1 нТл Хэмжилтийн орон зай: 10000 – 120000 нТл Хэмжилтийн хугацаа: 60.5.4.3.2.1.0,5 сек Ажиллах температур: +400C – -600C

Мэдрэх чадвар: 0,008nT/Hz Хэмжилтийн хугацаа: 0,2сек -1 цаг Хэмжих хязгаар: 18000 – 95000 nT Үнэмлэхүй алдаа: ±0,5nT Давтамж: 0,004nT/Hz Ажиллах температур: /-15°с/- /+60°с/

Нарийвчлал: 0.5 nT Хэмжих хязгаар: 20,000 to 90,000 nT Хэмжих хугацаа: 3 секундээс 999 секунд Санах ой: 5700 хээрийн хэмжилт эсвэл 12500 суурин хэмжилт Ажиллах температур: -20 – +50 C

ГРАВИМЕТР

Мэдрэгчийн төрөл: Цахилгаан статик кварцан утас Бичлэгийн нарийвчлал: 1 микроГал Стандарт алдаа: < 5 микроГал Ажиллагааны хүрээ: Дэлхий даяар /8,000 мГал хэтрэхгүй/ Хугацаанаас гулсалт: 0,02 мГал/өдөр -с бага Автомат хазайлтын хүрээ: ± 200 arc sec Автомат залруулга: Улирал, багажийн хазайлт, температур, алдааны жишээ шүүлтүүр, чичирхийллийн алдааны шүүлтүүр GPS нарийвчлал: Standart: < 15m; DGPS (WAAS): < 3m Батерейны чадал: 2 x 6,6 Ah (11,1 V) es Ажиллах температур: -40°C to +45°C (-40°F to113°F) Тоон өгөгдлийн гаралт: USB memory stick, RS-232C and USB interface Хэмжээ: 30 см х 21 см х 22 см (12 in x 8 in x 9 in) Жин: 8 кг (17,5 lbs) батерейг оролцуулаад.

Ажиллах зарчим: Кварцын астазир, термостатгүй, металл температурын компенсатор, компенсацийн аргаар хэмжих, дүүжинг оптикийн микроскопоор ажиллах Дулаан тусгаарлалт: Дьюарын сав, электро термостат Хэмжилтийн диапазон: а.нарийн хүрээний 100 мГал, б.Өргөн хүрээний 1000-1500 мГал Масс: 2 кг Тэг шилжилт: 1,5 мГал/хоног Хэмжилтийн алдаа: ±0,02-0,05 мГал Темпартурын коэффициент: 0,3 мГал/С

Гравиметрийг үйлдвэрлэгч: ГНУ-К1, Нефтькип завод Ажиллах зарчим: Кварцын, астазир, термостатгүй, металл температурын компенсатор, компенсацийн аргаар хэмжих, дүүжинг оптикийн микроскопоор ажиглах Хэмжилтийн диапазон: 100мГал Масс: 5 кг Тэг шилжилт: 2мГал хон Хэмжилтийн алдаа: ±0,03мГал Температурын коэффицент: 0,5мГал °с Мэдрэх чадвар: 0,01мГал

ГЕОРАДАР

Георадар нь зарим металл биш орчинд металл болон металл биш биет болон цэгийг илрүүлэн загварчилдаг. Георадарын үйл явц нь өөр өөр хувийн багтаамжтай дундаж заагаас ойсон радио долгионы чадварт тулгуурлаж 100-1000 МГц ийн хязгаарт болон 1-5 нано секунд үргэлжлэх хугацаатайгаар шинжилгээ хийдэг. Эдгээр дохионууд нь өргөн хүрээтэй бөгөөд хүлээн авагчын систем нь 50-1500 МГц ийн зурвас шаарддаг. • Инженерийн судалгаа • Археологийн судалгаа • Бетон болон замын ажил • Хөдөө аж ахуй болон ойжуулалтанд

• Антенна (8 төрөл) • Удирдлагын хэсэг • Оптик хувиргагч ( АBD, АB-400) • Бичлэгийн систем (notebook, PC,). • Цэнэглэгч • Зай хэмжигч (циклометр)

Хэмжих хязгаар: MГц Антенна хэсэг: АБ-400 – 0±30 % MГц Дамжуулагч антенны далайц /антенна хэсэг АБ-400/ – 250вольтоос бага Хүлээн авагчын мэдрэх чадвар /хүлээн авагч антенны оролтоос хамаарна/ – 300 микро вольтоос ихгүй Дамжуулагчын давтамж: 20÷400 КГц. Батерейг хангах хүчдэл: 12 В +/-1.5 V. Тэжээлийн хэрэглээ: 6 ваттаас ихгүй Георадарын ажиллах хугацааны үргэлжлэл /дүүрэн цэнэгтэй үед/ – 4 цагаас ихгүй 220 вольт 50 Гц ийн чадлын системээс батерей цэнэглэх хугацаа- 10 цагаас ихгүй

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДАРААЛАЛ

ГҮЙЦЭТГЭСЭН ТӨСЛҮҮДТЭЙ ТАНИЛЦАХ
ГАЗРЫН ТОС

Бага хангай нүүрсний ордын өрөмдлөгийн каротажын судалгаа

Геофизик Топо зургийн Экспидици, V анги, техник геофизикч 1980 он

Салхитын төмрийн ордын соронзон хайгуул

/Монгол-Германы хамтарсан экспидици-д томилолтоор/ Халзан Жамбаагийн хамт 1980-81 онуудад тус бүр 2 сараар

Хармагтайн полиметаллын ордын 1:50000-ны эрэл зураглалын ажил

ГТЭ-ийн II анги ВП-СГ-ийн техник 1980 он

Баяндун, Баян уулын Оорцогийн полиметаллын ордын 1:50000-ны эрэл зураглалын ажил /Цахилгаан хайгуулын ВП-СГ, ВЭЗ-ВП, МЗ, ЕП, ДЭЗ, КМП, МТТ, соронзон, радиометр/

ЭГЦЭ-ийн II анги, ахлах техник 1981-1984 он

Баянцогтын районд явуулсан 1:50000-ны геологийн эрэл зураглаын ажил. ЭГЦЭ V анги. /ДЭЗ, ВП-СГ/

ПДС-ийн оюутны дадлага, техник геофизикч 1986 он

Чингис уулын гипербазитын биетийн судалгаа. ПДС. Хэрлэнгийн экспидицийн шугамаар.

Дадлага, багш нарын хамт 1987 он

Хөвсгөлийн Хатгалаас Алтайн цаад Алтай хүртэл ШУА-ын Монгол-Оросын Геофизикийн хамтарсан экспедицийн шугамаар хэрэгжсэн Геотрансект судалгааны ажил

ПДС-ын дадлага 1988 он

Лүнгийн районд явуулсан 1:200000-ны масштабтай хүндийн хүчний зураглал, 1:50 000-ны геологийн эрэл зураглал.

Б.Өнөрбаяр (бодит диплом) ПДС, ЭГЦЭ, ШУА. Хамтарч хэрэгжүүлсэн. 1989-1991 он

Газрын тосны Зүүнбаян, Цагаан-Элс талбайн 1:200 000, 1:50 000-ны масштабтай хүндийн хүчний орны судалгаа.

Зохиогч: Б.Дэндэвчулуун Д.Дагвадорж Б.Өнөрбаяр 1991-1992 он

Газрын тосны Эргэл-XII талбайд явуулсан 1:200 000- ны хүндийн хүчний орны судалгааны тайлан.

Зохиогч: Б.Өнөрбаяр Б.Баяндорж С.Гомборагчаа 1992-1993 он

Газрын тосны Цагаан-Элсний нефтийн 106-р цооногийн каротажын судалгаа /2000 м хүртэл гүнтэй/

МГТ. Галба УҮГ С.Гомборагчаа Б.Өнөрбаяр Б.Баяндорж 1993 он

Газрын тосны Галба-XI талбайн чичирхийлэлийн болон хүндийн хүчний судалгааны ажил.

МГТ, Галба УҮГ 1994-1996 он

Оюу толгойн ордын цахилгаан туйлшралын судалгаа. /ВНР ХХК-ийн захиалгаар/

Х.Энхбаатар Б.Өнөрбаяр 1997 он

Архангай, Өвөрхангай, Булган аймгуудын нутагт явуулсан нүүрсний ерөнхий эрлийн ажлын тайлан.

Зохиогч: Д.Эрдэнэ Р.Тогоо С.Гомборагчаа Б. Өнөрбаяр 2011 он

Увс аймгийн Малчин, Хяргас, Тэс, Зүүнговь, Баруунтуруун сумдын нутагт геологийн 1:200 000-ын масштабын зураглалын ажлын тайлан.

Зохиогч: Х.Буянжаргал Б.Өнөрбаяр Шижирбаатар бусад 2001-2003 он

Эрдэнийн талбайд явуулсан 1:50000 геологийн ерөнхий эрэл, зураглалын ажил.

ГСТөвийн хэрэгжүүлсэн ажилд туслан гүйцэтгэгчээр хүндийн хүчний судалгааны ажил 2002 он

Тайширын усан цахилгаан станцын далангийн суурийн чичирхийллийн судалгаа.

Захиалагч: “УЦС” УҮГ 2002-2003 онуудад

Хар хорины талбайд явуулсан 1:50 000 геологийн ерөнхий эрэл, зураглалын ажил.

МАК” ХХК-ийн хэрэгжүүлсэн ажилд туслан гүйцэтгэгчээр хүндийн хүчний судалгааны ажил 2004 он

Хотонтын талбайд явуулсан 1:50 000 геологийн ерөнхий эрэл, зураглалын ажил.

ШУТИС-ийн Геологийн сургуулийн хэрэгжүүлсэн ажилд туслан гүйцэтгэгчээр хүндийн хүчний судалгааны ажил. 2004он

Газрын тосны Онги-5, Хонгор-8, талбайд явуулсан 1:200 000-ны масштабтай хүндийн хүчний орны судалгааны ажлын үр дүнгийн тайлан.

Зохиогч: Б.Өнөрбаяр Ч.Ууганбаяр Ж.Бадамгарав 2004он

Газрын тосны Богд-4 талбайд гүйцэтгэсэн 1:200 000- ны масштабын геофизикийн хүндийн хүчний орны судалгааны ажлын тайлан.

Зохиогч: Б.Өнөрбаяр Б.Энхбаатар Б.Баярсайхан Ж.Бадамгарав 2004-2006 он

Арбулаг-50 төслийн талбайн 1:50 000 геологийн ерөнхий эрэл,зураглалын ажлын хүрээнд хийгдсэн хүндийн хүчний орны судалгааны ажлын тайлан.

Зохиогч: Б.Өнөрбаяр Б.Энхбаатар 2007-2008он

Халтарын говь-50 төслийн талбайн 1:50 000 геологийн ерөнхий эрэл, зураглалын ажлын хүрээнд хийгдсэн хүндийн хүчний орны судалгааны ажлын тайлан.

Зохиогч: Б.Өнөрбаяр Б.Энхбаатар 2007-2008 он

Баруун эрээний нуруу-50 төслийн талбайн 1:50 000 геологийн ерөнхий эрэл, зураглалын ажлын хүрээнд хийгдсэн хүндийн хүчний орны судалгааны ажлын тайлан.

Зохиогч: Б.Өнөрбаяр Б.Энхбаатар 2007-2008 он

Гурван-Овоот-50 төслийн талбайн 1:50 000 геологийн ерөнхий эрэл, зураглалын ажлын хүрээнд хийгдсэн хүндийн хүчний орны судалгааны ажлын тайлан.

Зохиогч: Б.Өнөрбаяр Б.Энхбаатар 2007-2008 он

Билүүт-50 төслийн талбайн 1:50 000 геологийн ерөнхий эрэл, зураглалын ажлын хүрээнд хийгдсэн хүндийн хүчний орны судалгааны ажлын тайлан.

Зохиогч: Б.Өнөрбаяр Б.Энхбаатар 2007-2008 он

Шангрила-УБ цогцолборын барилгын талбайн суурийн чичирийллийн судалгааны ажил.

Зохиогч: Б.Өнөрбаяр Б.Баярсайхан 2006-2007 он

Газрын тосны “Тариач-XV” талбайн 1:100 000-ны масштабтай хүндийн хүчний орны нарийвчилсан судалгаа.

Захиалагч: “Голден Сий Петролеум” ХХК 2008 он

Богд хан уул Залаатын амны “МАК” цогцолборын барилгын талбайн суурийн чичирхийллийн судалгааны ажил.

Захиалагч: “МАК” групп 2008 он

УБ. Энхтайваны гүүр, МАК-ын оффисийн барилгын талбайн суурийн чичирхийллийн судалгааны ажил.

Захиалагч: “МАК” групп 2008 он

УБ. Солонго хотхоны барилгын талбайн суурийн чичирхийллийн судалгааны ажил.

Захиалагч: “NPDI” ХХК 2008 он

УБ. Солонго хотхоны барилгын талбайн суурийн чичирхийллийн судалгааны ажил.

Захиалагч: “NPDI” ХХК 2008 он

Дундговь аймгийн Луус сумын нутагт 12629Х талбайд хүндийн хүчний орны нарийвчилсан судалгаа.

Захиалагч: “Эл Юү Эн Ди Эй” ХХК 2008 он

Дундговь аймгийн Хулд сумын нутагт орших 10168Х талбайн соронзон болон цахилгаан соронзон хайгуулын ажил.

Захиалагч:“Rolling Hills”LLC 2008 он

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт Цементийн үйлдвэрийн барилгын талбайн суурийн чичирхийллийн судалгааны ажил.

Захиалагч: “МАК” групп 2008 он

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших 10165Х, 8560Х талбайд хүндийн хүчний орны нарийвчилсан судалгаа.

Захиалагч:“Rolling Hills”LLC 2008 он

Газрын тосны “Хөх нуур-XVIII” талбайн 1:200 000-ны хүндийн хүчний орны нарийвчилсан судалгаа.

Захиалагч:“North Petroleum International” LLC (NPI) 2009-2010 он

Дорноговь аймагт орших “Сулинхээр-XXIII” талбайд соронзон болон хүндийн хүчний орны хайгуулын ажил.

Захиалагч: “Шунхлай Энержи” ХХК 2011 он

Төв аймгийн нутагт орших “Энгэр худаг” талбайд хүндийн хүчний болон соронзон орны судалгаа

Захиалагч: “ТМОБ” ХХК 2012 он

Мандалговь-50 төслийн геологийн ерөнхий эрэл, зураглалын ажлын талбайн хүндийн хүчний болон соронзон судалгааны ажил.

Захиалагч: Геологийн судалгааны төв 2012 он

Газрын тосны Төхөм-Х талбайн 2D сейсмохайгуулын судалгааны ажил 500 тууш.км.

Синопек Монголиа компанитай хамтарсан 2012 он

Газрын тосны Цагаан элс-XIII, Зүүнбаян-XIV талбайнуудыг хамарсан 2D сейсмохайгуулын судалгааны ажил

321 тууш.км. 2012 он Синопек Монголиа компанитай хамтарсан 2012 он

Төв аймаг Баянчандмань сум Шороот-13076х тоот тусгай зөвшөөрлийн талбайн цахилгаан болон соронзон хайгуулын ажил.

Захиалагч: Дэлхийн цаг ХХК 2013 он

Монгол орны өндрийн тулгуур сүлжээнд давтан хэмжилт хийх, Гравиметрийн утга тодорхойлох ажил.

Захиалагч: БХБЯам Ордгеод ХХК, Геосурвэй ХХК-тай хамтарсан 2013 он

Дорноговь аймагт орших “Сулинхээр-XXIII” талбайд 2D сейсмохайгуулын судалгааны ажил 480 тууш.км

Синопек Монголиа компанитай хамтарсан 2015 он

Монгол орны хэмжээнд Хүндийн хүчний нэгдсэн сан бүрдүүлэх, Буге гажлын зураг зохиох

Газрын тосны газар 2015 он

Газрын тосны Увс-I талбайд хүндийн хүчний судалгаа болон соронзон орны хайгуулын ажил

Захиалагч: “Монголиа Гладвилл Увс Петролиум” ХХК 2016 он
НҮҮРС

Өмнөговь аймаг Таван толгойн нүүрсний орд газарт нүүрсний үеийг тогтоох зорилгоор хийгдсэн хүндийн хүчний орны нарийвчилсан судалгаа.

Захиалагч:“Energy Resources” LLC 2009-2010 он
ТӨМӨР

Дархан уул аймгийн нутагт 15536Х талбайн хүндийн хүчний орны нарийвчилсан судалгаа.

Захиалагч:Залуу Монгол групп 2010 он

Дархан уул аймгийн нутагт 15536Х талбайн соронзон хайгуулын нарийвчилсан судалгаа.

Захиалагч: Залуу Монгол групп 2011 он

Булган аймгийн Орхонтуул сумын нутагт 14073Х, 14652Х талбайн хүндийн хүчний нарийвчилсан судалгаа.

Захиалагч: Казмон контакт Холдинг 2011 он

Дорноговь аймгийн Даланжаргалан сумдын нутагт 4884Х хайгуулын талбайн соронзон зураглалын ажил.

Захиалагч:Monnis International LLC 2011 он

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших 14010Х талбайд хүндийн хүчний орны хайгуулын ажил.

Захиалагч: “ВАБК” ХХК 2011 он
УРАН

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг 12685х тусгай зөвшөөрлийн /Уран/ талбайн хүндийн хүчний болон соронзон хайгуулын ажил.

Захиалагч:“ТМОБ” ХХК 2011 он

Дундговь аймгийн Хулд сумын нутагт орших 10168Х талбайн цахилгаан хайгуулын ажил.

Захиалагч: “Rolling Hills”LLC 2011 он

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших 8560Х талбайд хүндийн хүчний орны нарийвчилсан судалгаа.

2011 он Захиалагч: “Rolling Hills”LLC 2011 он

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг 12685х тусгай зөвшөөрлийн /Уран/ талбайн хүндийн хүчний болон соронзон хайгуулын нарийвчилсан ажил.

Захиалагч: “ТМОБ” ХХК 2012 он
ЗЭС ПОЛИМЕТАЛ

Дорнод аймаг Дашбалбар сум 14982х тусгай зөвшөөрлийн талбайн хүндийн хүчний орны нарийвчилсан судалгаа

Захиалагч:“ЭРЭН СКАЙ” ХХК 2011 он
ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ

Та манай геофизикийн судалгаа, шинжилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, үнийн санал авах, уулзалт товлох хүсэлтэй бол утас болон и-мэйл хаягаа үлдээгээрэй бид холбоо барья. Мөн эрхэм харилцагч та манай вэб зочлон бидний гүйцэтгэсэн ажил, төслүүдтэй танилцаарай. Баярлалаа

[ninja_forms id=6]